БИДНИЙ ЗОРИЛТ БОЛ ЧАНАР

"2016 он Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил" ◄ ◄ Та сайтын дээд хэсэг дэх " F " холбоос дээр дарснаар манай албан ёсны фэйсбүүк хуудсанд хандах боломжтой.

Санал асуулга

Та нийгмийн даатгалд даатгуулсан уу?

Даатгуулсан - 83.6%
Даатгуулаагүй - 10.9%
Даатгуулах шаардлаггүй - 2.9%
Шаардлагатай үед даатгуулна - 2.6%

Нийт авсан санал: 311
The voting for this poll has ended
img3
img4
img5

Автомат хариулагч

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН

ХЭЛТСИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

              Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь анх Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагч гэсэн нэг орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж, Хөдөлмөр нийгэм хангамжийн анхны байцаагчаар Пэлжээгийн Баярсайхан ажиллаж байсан байна.

            1991 онд Чойр хот байгуулагдахад хотын Хөдөлмөр нийгэм хангамж, үйлчилгээний хэлтэс болж, даргаар нь Ж.Чимэдсүрэн ахлах нягтлан бодогчоор П.Баярсайхан нар ажиллаж, Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдад тус бүр нэг байцаагч ажиллуулан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.

            1991 оноос 1993 он хүртэл Чойр хотын Хөдөлмөр нийгэм хангамж   үйлчилгээний хэлтэс, 1994 оноос Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэс, 1995 оны 1 дүгээр сараас эхлэн Нийгмийн даатгалын хэлтэс нэртэйгээр тус тус өөрчлөгдөн зохион байгуулагдсан.

Чойр хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд 1994 оныг хүртэл харъяалагдаж үндсэн ба эргэлтийн хөрөнгө болон цалингийн сангийн төсөв захиргаатай хамт байсан нь 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хотын захиргаанаас 27,4 мянган төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгээр бие даасан Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэс болон гарч, тэтгэвэр, тэтгэмж халамжийн үйлчилгээгээр үйлчилдэг байгууллага байв.

            1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэн учир аймгийн хэмжээний тэтгэвэр, тэтгэмж, ҮОМШӨ, ажилгүйдлийн тэтгэмж олгож эхэлсэн.

Нийгмийн даатгалын шинэ тогтолцоог бүрдүүлсэн цаг үеэс тус нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ард иргэдэд суртчилан таниулах, биелэлтийг зохион байгуулах хэрэгжилтэнд хяналт тавих, ажил олгогч, даатгуулагчдыг даатгалд хамруулах, шимтгэлийн орлогыг бүрдүүлж, сангуудын орлого, зарлагын гүйцэтгэлийг хангуулах, даатгалын сангаас иргэд, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох зэрэг нийгмийн даатгалын байгууллагын бүх төрлийн мэргэжлийн үйлчилгээг ажил олгогч, даатгуулагч нарт тогтмол чанартай үзүүлж ирлээ.  

            Тус нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаа, ажил олгогч, даатгуулагчдын тоо өсөн нэмэгдэж, үйлчилгээний цар хүрээ жилээс жилд өргөжихийн хэрээр мэргэжлийн боловсон хүчний хувьд ч бэхжиж, мэргэжлийн ажилтнуудаар хангагдсан юм.

eruulmendshalgah

ajilsanjilshalgah

Youtube

Холбоо барих