БИДНИЙ ЗОРИЛТ БОЛ ЧАНАР

"2016 он Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил" ◄ ◄ Та сайтын дээд хэсэг дэх " F " холбоос дээр дарснаар манай албан ёсны фэйсбүүк хуудсанд хандах боломжтой.

Санал асуулга

Та нийгмийн даатгалд даатгуулсан уу?

Даатгуулсан - 83.6%
Даатгуулаагүй - 10.9%
Даатгуулах шаардлаггүй - 2.9%
Шаардлагатай үед даатгуулна - 2.6%

Нийт авсан санал: 311
The voting for this poll has ended
img3
img4
img5

Автомат хариулагч

Тэтгэвэр тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг

А. Өндөр насны тэтгэвэр: /тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа/

  1. Хөдөлмөрийн дэвтэр /1995 оноос өмнөх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  2. Нийгмийн даатгалын дэвтэр /1995 оноос хойшх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  3. Цалингийн тодорхойлолт, архивын лавлагаа /1995 оноос өмнөх хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт/
  4. 4 хүүхдийн төрсний гэрчилгээ / 50 настай 4 хүүхэд төрүүлж өсгөсөн улсад 20 жил ажилласан бол /
  5. 3х4 харьцаатай 2 хувь цээж зураг

Б. Тахир дутуугийн тэтгэвэр: /тахир дутуу болсноос хойш 14 хоногийн, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор /

  1. Хөдөлмөрийн дэвтэр /1995 оноос өмнөх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  2. Нийгмийн даатгалын дэвтэр /1995 оноос хойшх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  3. Цалингийн тодорхойлолт, архивын лавлагаа /1995 оноос өмнөх хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт/
  4. Тахир дутуугийн тэтгэвэр гэр бүлийн хөдөлмөрийн чадвар алдалтын тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр
  5. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар батлуулсан үйлдвэрийн осол тогтоосон тухай акт / үйлдвэрийн осолд өртсөн бол/
  6. 3х4 харьцаатай цээж зураг 2 хувь

В. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр: /тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор/

  1. Хөдөлмөрийн дэвтэр /1995 оноос өмнөх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  2. Нийгмийн даатгалын дэвтэр /1995 оноос хойшх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  3. Цалингийн тодорхойлолт, архивын лавлагаа /1995 оноос өмнөх хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт/
  4. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт
  5. Гэрлэлтийн баталгааны эх хувь буюу шүүхийн шийдвэр
  6. Иргэний бүртгэлийн албанаас олгосон тэжээгчийн нас барсан тухай гэрчилгээ
  7. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар батлуулсан тэжээгчийг үйлдвэрийн ослоор нас барсныг тогтоосон тухай акт /ажилаа хийж яваад осолд өртсөн бол/
  8. 3х4 харьцаатай цээж зураг 2 хувь /тэтгэвэр тогтоолгох гэж иргэний /

Г. Ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгох: /ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор/

  1. Нийгмийн даатгалын дэвтэр
  2. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал
  3. Хөдөлмөр зохьцуулалтын албанаас ажилгүй иргэнээр бүртгүүлсэн тухай тодорхойлолт
  4. Оршин суугаа газрын тодорхойлолт

Д. Оршуулгын тэтгэмж: /нас барснаас хойш 4 долоо хоногийн дотор, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 сарын дотор /

  1. Нас барсны гэрчилгээ
  2. Хөдөлмөрийн дэвтэр
  3. Нийгмийн даатгалын дэвтэр /байхгүй тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа/
  4. Багийн засаг даргын тодорхойлолт
  5. Тэтгэврийн дэвтэр /тэтгэвэр авагч бол/

Е. Сайн дурын даатгалд шинээр хамрагдах:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар
  2. Нийгмийн даатгалын дэвтэр
  3. Сайн дурын даатгал төлсөн төлбөрийн баримт
  4. 2 хувь цээж зураг

Ё. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж: /ажил олгогч нь хчта-ы тэтгэмж олгосон жагсаалт, эмнэлэгийн хуудас, нэхэмжлэхийн хамт эмнэлэгийн хуудсыг бичигдсэнээс хойш 28 хоногийн дотор нийгмийн даатгалын хэлтэст ирүүлж тэтгэмжийн тооцоо хийлгэнэ./

  1. Нийгмийн даатгалын дэвтэр
  2. Эмнэлэгийн байгууллагаас олгосон эмнэлэгийн хуудасыг үндэслэн тус тус олгоно.

eruulmendshalgah

ajilsanjilshalgah

Youtube

Холбоо барих