БИДНИЙ ЗОРИЛТ БОЛ ЧАНАР

"2016 он Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил" ◄ ◄ Та сайтын дээд хэсэг дэх " F " холбоос дээр дарснаар манай албан ёсны фэйсбүүк хуудсанд хандах боломжтой.

Санал асуулга

Та нийгмийн даатгалд даатгуулсан уу?

Даатгуулсан - 83.6%
Даатгуулаагүй - 10.9%
Даатгуулах шаардлаггүй - 2.9%
Шаардлагатай үед даатгуулна - 2.6%

Нийт авсан санал: 311
The voting for this poll has ended
img3
img4
img5

Автомат хариулагч

Тахир дутуугийн тэтгэвэр

“Тахир дутуугийн тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагч иргэнд өнгөрсөн хөдөлмөрийн үйл ажиллагаанаас хамааралтайгаар авч байсан цалин, хөдөлмөрийн хөлснөөс тооцож зориулалтын сангаас түүний хөдөлмөрийн чадваргүй байгаа хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Тахир дутуугийн бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх

  • Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдсан;
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн;
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20 жил төлөөгүй даатгуулагчийн хувьд тахир дутуугийн бүрэн тэтгэвэр тогтоолгоход харгалзах нэг гол болзол бол хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх 5 жилийн дотор нийтдээ 36 сар буюу 3 жилд заавал шимтгэл төлсөн байна.

Тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрх

  • Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар тогтоолгосон байх;
  • Нийтдээ 3-аас -20 хүртэл жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх.


Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт материал

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа
  • Шимтгэл төлж ажилласан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолт
  • ЭХМКомиссын акт
  • Өргөдөл болон 3x4 хэмжээний зураг 2 хувь

eruulmendshalgah

ajilsanjilshalgah

Youtube

Холбоо барих