БИДНИЙ ЗОРИЛТ БОЛ ЧАНАР

"2016 он Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил" ◄ ◄ Та сайтын дээд хэсэг дэх " F " холбоос дээр дарснаар манай албан ёсны фэйсбүүк хуудсанд хандах боломжтой.

Санал асуулга

Та нийгмийн даатгалд даатгуулсан уу?

Даатгуулсан - 83.6%
Даатгуулаагүй - 10.9%
Даатгуулах шаардлаггүй - 2.9%
Шаардлагатай үед даатгуулна - 2.6%

Нийт авсан санал: 311
The voting for this poll has ended
img3
img4
img5

Автомат хариулагч

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

“Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмер эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад нас барсан даатгуулагчийн асрамжинд байж, тэжээлгэж байсан хөдөлмөрийн чадваргүй гишүудэд нас барсан тэжээгчийн авч байсан цалин, хөдөлмөрийн хөлснөөс хамааралтайгаар тооцож зориулалтын сангаас хүүхдэд  19 нас хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх

  • · Тэжээгчийн асрамжид гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд байх;
  • · Тэжээгч нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн байх эсхүл нас барахын өмнөх 5 жилийн дотор нийтдээ 3 жилд нь шимтгэл төлсөн байна.

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрх

  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5-20 хүртэл жил төлсөн байх
  • Нийтдээ 5-аас доошгүй жил үүнээс 1 жил нь тасралтгүй шимтгэл төлсөн байх ;

Тэжээгчээ алдсны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт материал

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа
  • Шимтгэл төлж ажилласан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолт
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар
  • Гэрлэлтийн баталгаа
  • Нас барсны гэрчилгээ
  • Өргөдөл болон 3x4 хэмжээний зураг 2 хувь

eruulmendshalgah

ajilsanjilshalgah

Youtube

Холбоо барих