БИДНИЙ ЗОРИЛТ БОЛ ЧАНАР

"2016 он Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил" ◄ ◄ Та сайтын дээд хэсэг дэх " F " холбоос дээр дарснаар манай албан ёсны фэйсбүүк хуудсанд хандах боломжтой.

Санал асуулга

Та нийгмийн даатгалд даатгуулсан уу?

Даатгуулсан - 83.6%
Даатгуулаагүй - 10.9%
Даатгуулах шаардлаггүй - 2.9%
Шаардлагатай үед даатгуулна - 2.6%

Нийт авсан санал: 311
The voting for this poll has ended
img3
img4
img5

Автомат хариулагч

Өндөр насны тэтгэвэр

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж, ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд өнгөрсөн хөдөлмөрийн үйл ажиллагаанаас хамааралтайгаар авч байсан цалин, хөдөлмөрийн хөлснөөс тооцож зориулалтын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгө юм.

Өндөр насны тэтгэвэр авах эрх

Тухайн даатгуулагч иргэний шимтгэл төлсөн нийт хугацаа болон тэтгэвэр тогтоох сарын дундаж цалингийн хэмжээнээс хамаарч сард тогтоогдох тэтгэврийн хэмжээ нь өөр өөр байна.

Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанаас хамааралтайгаар өндөр насны тэтгэврийг дараах журмаар тогтооно.

  • Өндөр насны бүрэн тэтгэвэр;
  • Өндөр насны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоох.

Даатгуулагчийн өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх нь дор дурдсан нас, шимтгэл төлж ажилласан хугацааны болзлыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд үүснэ.Үүнд:

                         Өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх

Хөдөлмөрийн нөхцөл

хүйс

/эр,эм/

нас

шимтгэл төлж ажиллавал зохих нийт хугацаа/жилээр/

1

Хэвийн нөхцөлд

эрэгтэи

60

20

эмэгтэй

55

20

 

Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх

 

Хөдөлмөрийн

нөхцөл

хүйс

/эр,эм/

нас

Шимтгэл төлж ажиллавал зохих нийт хугацаа/жилээр/

Үүнээс: тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажилласан байх хугацаа/жилээр/

1

 

Хөдөлмөрийн хүнд нөхцөлд

эрэгтэй

55

20

12 жил 6 сар

эмэгтэй

50

20

10 жил

2

 

Хөдөлмөрийн

хортой,халуун

нөхцөлд

эрэгтэй

50

20

10 жил

эмэгтэй

45

20

7 жил 6 сар

3

Газрын доорх нөхцөлд

эрэгтэй

50

20

10 жил

 

Даатгуулагч нь дор дурдсан насны болон ажилласан хугацааны болзлыг зэрэг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэх журмаар тогтоолгох эрх эдэлнэ.

Өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрх

Үзүүлэлт

 

Хэвийн нөхцөл

нас

Ажиллавал зохих хугацаа/жил/

Даатгуулагч

Эрэгтэй

60

10-аас 20 хүртэл жил

Эмэгтэй

55

 

Өндөр насны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл

 

Үзүүлэлт

 

Хөдөлмөрийн нөхцөл

хэвийн

хүнд

хортой,

халуун

газрын

доорх

тэтгэвэр бодох хувь хэмжээ (хувиар)

А

Б

1

2

3

4

1

Сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого

45

 

2

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1,5 хувиар бодож нэмэгдэл олгоно.

 

3

Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.

 

4

Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус багагүй байна.

             

 

 

Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт материал

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр
  • Шимтгэл төлж ажилласан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолт
  • Шаардлагатай бол ажилд орсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, лавлагаа
  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авч, 6 настай болтол өсгөсөн 4 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  • Ажилласан хугацааг сэргээн тогтоолгосон шүүхийн шийдвэр
  • Өргөдөл болон 3х4 хэмжээний зураг 2 хувь
  • Иргэний үнэмлэх

eruulmendshalgah

ajilsanjilshalgah

Youtube

Холбоо барих