БИДНИЙ ЗОРИЛТ БОЛ ЧАНАР

"2016 он Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил" ◄ ◄ Та сайтын дээд хэсэг дэх " F " холбоос дээр дарснаар манай албан ёсны фэйсбүүк хуудсанд хандах боломжтой.

Санал асуулга

Та нийгмийн даатгалд даатгуулсан уу?

Даатгуулсан - 83.6%
Даатгуулаагүй - 10.9%
Даатгуулах шаардлаггүй - 2.9%
Шаардлагатай үед даатгуулна - 2.6%

Нийт авсан санал: 311
The voting for this poll has ended
img3
img4
img5

Автомат хариулагч

ҮОМШӨ сангийн ХЧТА тэтгэмж

Дараах шалтгааны улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан тохиолдолд даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх үүснэ. Үүнд:

  • Үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан тохиолдолд;
  • Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан тохиолдолд.


Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж бодох хувь хэмжээ

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг түүний шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 100 хувиар бодож олгоно.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа


Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг дор дурдсан хугацаанд олгоно.

 

  • Хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл;
  • Эсвэл тахир дутуугийн тэтгэвэр тогтоогдох эрх үүсэх хүртэл;



Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрх

      Даатгуулагч нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвраа 30 ба түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон дор дурдсан төлбөр авах эрх эдэлнэ. Үүнд:

  • Хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед) хийлгэх
  • Тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх
  • Рашаан сувилалд эмчлүүлэх
  • Мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилалд эмчлүүлж сувилуулбал

 

ҮОМШӨ сангийн Тэжээгчээ алдсны тэтгэвэр

Нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ нь даатгуулагчийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барахаас өмнө нийгмийн даатгалын шимтгэлийг хэдэн жил төлж, ажилласныг харгалзахгүйгээр түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэвэр тогтооно. Өөрөөр хэлбэл ажиллаж байхдаа нас барсан тухайн даатгуулагчийн нас барахаас өмнө хэдэн жил шимтгэл төлж, ажилласныг харгалзахгүй гэсэн үг.

Тухайлбал:Шимтгэл төлж, ажиллаж байгаад нас барсан даатгуулагчийн хувьд нас барахаас өмнө шимтгэл төлж, ажилласан хугацаа нь 1 сар, 5 сар ч, эсвэл 10 жил ч юмуу 20 жил, 25 жил ч байж болно.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох хувь хэмжээ

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан даатгуулагчийн асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохдоо:

  • Даатгуулагчийн нас барсан шалтгаан
  • Сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын хэмжээ
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо гэх зэргийг харгалзана.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох хугацаа

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд дор дурдсан хугацаанд олгоно. Үүнд:

  • Хүүхдэд 16 нас хүртэл;
  • Хэрэв тухайн хүүхэд нь их дээд, сургууль, коллеж, мэргэжпийн сургалтын үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол 19 нас хүртэл;
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд түүнд хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд;
  • Тэжээгчийн эхнэр нь 55 нас, нөхөр нь 60 нас хүрч тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон бол түүнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт материал

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Цалингийн тодорхойлолт
  • Гэрлэлтийн баталгаа
  • Үйлдвэрлэлийн ослын акт /ҮОТА-1/
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар
  • 16-19 насны хүүхэд нь суралцаж байгаа бол сургуулийн бичиг
  • Нас барсны гэрчилгээ
  • Өргөдөл болон Зх4 хэмжээний зураг 2 хувь
  • Иргэний үнэмлэх 

ҮОМШӨ сангийн Тахир дутуугийн тэтгэвэр

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгохтэтгэвэр, тэтгэмж, төлбөр

Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыгүйлдвэрлэлийн осолгэнэ.

Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхит буюу химийн бодисын нөлөөгөөр хордохыг хурц хордлого гэнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ.


Үйлдвэрлэлийн осолд тооцох тохиолдол

Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.5 дахь зүйлд зааснаар дараах тохиолдолд гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд оруулан тооцно. Үүнд:

  • Ажлын үндсэн болон туслах байранд;
  • Гэрээ хэлэлцээр, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт, дайчилгаагаар бусад газарт ажил үүрэг гүйцэтгэж байхдаа;
  • Ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;
  • Ажлын байраа орхих боломжгүй ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын байрандаа амарч байх, ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, ажлын хувцас солих, усанд орох, ажил хүлээлцэх үед;
  • Ажилдаа ирэх, буцах замдаа аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байхдаа 

 

Нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ нь даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэврийг дараах хугацаанд олгоно. Үүнд:

  • Хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэлх хугацаанд;
  • Тэтгэвэр авагч нас барвал нас барсны дараагийн сар дуустал.


Тахир дутуугийн тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Цалингийн тодорхойлолт
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа, шалтгааныг тогтоосон тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт
  • Үйлдвэрлэлийн ослын акт/ҮОТА-1/
  • Өргөдөл болон 3x4 хэмжээний зураг 2 хувь
  • Иргэний үнэмлэх
  • Шимтгэл төлөх хувь хэмжээ

    Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвнний даатгалын шимтгэлийг 3.0 хувиар төлөх ажил олгогч

    Нэг. Эрчим хүч, уул уурхайн салбар

    1

    Дулааны цахилгаан станц

    2

    Цахилгаан шугам сүлжээний газар

    3

    Дулааны шугам сүлжээний газар

    4

    Эрчим хучний нэгдсэн үйлдвэр, уурын зуух

    5

    Эрчим хүчний тоноглолын туршилт, тохируулгын үйлдвэр

    6

    Эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар, сэлбэгийн үйлдвэрлэл

    7

    Дизель зуухны угсралт, засварын газар

    8

    Нүүрсний ил, далд бүх төрлийн уурхай

    9

    Алт олборлох, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж

    10

    Ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж

    11

    Хар төмөрлөгийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

    12

    Чулуу олборлох, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгж

    Хоёр. Газрын тос, хий, хими, зам, тээврийн салбар

    1

    Газрын тос, хийн бүтээгдэхүүнийг боловсруулах, тээвэрлэх, түгээх, хадгалах үйлчилгээг эрхэлдэг аж ахуйн нэгж

    2

    Газрын тосны барилга байгууламжийн угсралтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж

    3

    Иргэний агаарын тээврийн нислэгийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж

    4

    Иргэий агаарын тээврийн засварын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж

    5

    Төмөр замын зүтгүүрийн, суудпын болон вагон засварын депо

    6

    Төмөр замын төв засварын газар

    7

    Зам, гүүрийн барилга, засвар, арчлалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж

    8

    Тээврийн үйлчилгээний бүх төрлийн машин механизм засварлах, үгсрах ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж

    9

    Химийн үйлдвэр

    10

    Зам барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

    Гурав. Хүнс, хөдөө аж ахуйн салбар

    1

    Спирт, бал бурам болон архи, пиво, ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

    2

    Давс олборлох ажил эрхэлдэг аж ахуйн нэгж

    Дөрөв.Үйлчилгээний салбар

    1

    Төв болон орон нутгийн цэвэрлэх байгууламж

    2

    Лифтийн засвар, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж

    3

    Реклам чимэглэл, гэрэлтүүлэг, хот тохижилтын ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж

    Тав. Эрүүл мэндийн салбар

    1

    Эмийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

    2

    Амьтны болон ургамлын гаралтай түүхий эдээр эм, эмчилгээний бүтээгдэхүүн эрхэлдэг аж ахуйн нэгж


    Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2.0 хувиар төлөх ажил олгогч

    Нэг. Геологи, хайгуулын салбар

    1

    Геологи, хайгуулын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж

    2

    Геологийн төв лаборатори болон түүнтэй ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг геологи шинжилгээний лаборатори

    3

    Газрын тосны хайгуул болон шинжилгээний ажил эрхэлдэг аж ахуйн нэгж

    4

    Эрдэс судпалын болон хэт ягаан туяа ашиглан судалгаа, шинжилгээ явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага

    Хоёр. Уул уурхайн салбар

    1

    Уулын цэрэгжүүлсэн аврах анги

    Гурав.Зам, тээвэр, холбооны салбар

    1

    Зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж

    2

    Ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж

    3

    Иргэний агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, нисэх будал

    4

    Төмөр замын буудал

    5

    Авто тээврийн буудал

    6

    Дугуй засвар, резин эдпэлийн үйлдвэр, техник оношилгооны төв

    7

    Хот хоорондын сүлжээ ашиглалтын газар

    8

    Холбох байгууламж ашиглалтын газар

    9

    Электрон бараа, үүрэн телефон, гар утас угсрах, худалдах, засварлах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж

    10

    Төмөр замын хамгаалалтын алба

    Дөрөв. Барилгын салбар

    1

    Барилгын засал чимэглэл, засварын ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж

    2

    Барилгын угсралтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж

    3

    Барилгын материал(тоосго, цемент, элс, шавар, эрдэс хөвөн, шохой, бетон эдлэл, керамик, барилгын төмөр хийц, чулуу, гантиг гэх мэт)- ын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

    4

    Барилгын бүх төрлийн машин механизм засвар, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж

    5

    Цахилгаан сантехникийн үйлдвэрлэл, шйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж

    Тав.Хүнс хөдөө аж ахуйн салбар

    1

    Газар тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

    2

    Гурил, тэжээлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

    3

    Яс, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

    4

    Мал аж ахуй, гахай, шувуу, загас, ан агнуур эрхэлдэг фермер, аж ахуйн нэпк

    5

    Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

    6

    Малын үржил, мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж

    7

    Мал, амьтны эмийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

    8

    Мал эмнэлгийн био бэлдмэлийг шалгах лаборатори

    9

    Мал эмнэлгийн ариун цэврийн станц, бактери шинжилгээний лаборатори

    Зургаа. Хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээний салбар

    1

    Ноос, ноолуур боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгж

    2

    Арьс, шир, ангийн үс, нэхий боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгж

    3

    Арьс, шир, ангийн үс, эсгий, нэхий.ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн дэргэдэх эрдэм шинжилгээ, туршилтын төв лаборатори

    4

    Зоос, гоёлын зүйлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

    5

    Хими цэвэрлэгээ, угаалгын ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж

    6

    Шил, шаазан, толь, паалан, шавар эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

    7

    Мод бэлтгэлийн ажил эрхэлдэг аж ахуйн нэгж

    8

    Мод боловсруулах ажил эрхэлдэг аж ахуйн нэгж

    9

    Лаа, саван, шүдэнз, хуванцар, гялгар цаасан эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахүйн нэгж

    Долоо.Эрүүл мэндийн салбар

    1

    Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судпах, хортон мэргэчид устгах болон халдваргүйжүүлэлтийн төв, газар

    2

    Нян, вирус, шимэгч, шавж, хөгц, мөөгөнцөр, эмгэг судлал, дархлал, ийлдэс, хор, эм, вакцин, биобэлдмэлийн хими, ургамлын хими технологи, эмийн үйлчилгээ, туршилтын амьтдын эмгэг антоми, гистологийн болон биотехнологийн судалгаа шинжилгээ хийдэг эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, лаборатори

    3

    Сүрьеэ, ДОХ өвчнийг анагаах кпиник, эмнэлэг, диспансер

    Найм. Соёл, шинжлэх ухааны салбар

    1

    Ном, сонин, сэтгүүл хэвлэх, борлуулах ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж

    2

    Кино, дүрс бичлэг, фото зургийн хальс боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж

    3

    Улсын төв, шинжлэх ухаан-техникийн, кино, батлан хамгаалахын, баримт бичгийн болон бусад салбарын архивын газар

    4

    Цөмийн болон цацрагийн шинжилгээ, судалгаа эрхэлдэг аж ахуйн нэгж


    Санамж: Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолын 1,2 хавсралтанд заагаагүй бусад ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс талтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 1.0 хувиар тооцож төлнө.

eruulmendshalgah

ajilsanjilshalgah

Youtube

Холбоо барих